Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-19
Өдөртөө
-26
Шөнөдөө

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн нас баржээ

2017 оны 8 сарын 13

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн Израильд 113 насандаа өөд болжээ. Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн гэгдэж байсан Японы иргэн өнгөрсөн оны нэгдүгээр сард нас барснаар И.Кристалыг “дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн”-ээр Гиннесийн албаны хүмүүс бүртгэн авч, түүнд гэрчилгээ олгож байжээ.



Дэлхийн хамгийн өндөр настан бөгөөд Холокост буюу еврейчүүдийг үй олноор нь устгах ажиллагаанаас амьд үлдсэн Исраэль Кристал өчигдөр Израилийн хойд нутгийн Хайфа хотод нас барсан байна.



И.Кристал 1903 онд Польш улсад төрсөн аж. Дэлхийн II дайны үед еврейчүүдийг системтэй устгах ажиллагаа явуулж байсан хорих лагерьт түүнийг нацистууд хийжээ. Энэ лагерьт тэрбээр эхнэр болон хоёр хүүхдээ алдсан гэнэ. Дайны дараа тэрбээр Израильд очиж, чихрийн дэлгүүр ажиллуулдаг болсон байна.



 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан