Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-19
Өдөртөө
-26
Шөнөдөө

Хүй долоон худагт шагайн харвааны тэмцээнтэй

2017 оны 8 сарын 13

Энэ сарын 19, 20-нд Хүй долоон худагт Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ойд зориулсан шагайн харвааны тэмцээн болох гэж байна.

 

Уг тэмцээнийг Монголын үндэсний уламжлалт шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.

 

Тэмцээн Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/-ны “Шагайн нэгдсэн харвааны дүрэм”-ийн дагуу явагдах юм. Мөн МШХХ-ны Анхдугаар бага хурлаар батлагдсан журмын дагуу шинээр стандартчилагдсан Цол, Зэрэг, Малгай, Малгайн тэмдэг, залааг эдэлж хэрэглэх гэнэ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан