Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 7 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 27.1 (72.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.4 (27.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (11.3%) мянган хүнээр, өмнөх сараас 2.0 (6.7%) мянган хүнээр буурч, 27.1 мянга болсны 14.3 (52.6%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн:
- 7.9 (29.2%) мянга нь Улаанбаатарт,
- 5.7 (20.9%) мянга нь Төвийн бүсэд,
- 5.3 (19.7%) мянга нь Хангайн бүсэд,
- 5.0 (18.5%) мянга нь Баруун бүсэд,
- 3.2 (11.7%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.2 хувийг бүрэн дунд, 30.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.5 хувийг суурь, 5.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.4 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд, мөн үүнтэй адил хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Сэтгэгдэл (1)