Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 19.454 хүүхэд буюу 50 хувь нь хамрагдаад байна. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд иргэдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар бүртгэж байгаа билээ.
Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулах бөгөөд санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм.
Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүй бөгөөд цахим системээс харах боломжтой.