Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52.0 (6.0%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.9 (7.9%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 23.3 (4.8%) мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 (14.9%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2017 оны 2 дугаар улиралд 896.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.4 (2.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2017 оны 2 дугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 (5.6%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 (6.4%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (4)