МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэлжээ. Тус хурлыг 12.30 цагт хуралдахаар товлосон ч ирц хүрэхгүй байсаар 14 цагийн орчимд эхэлсэн байна.
Удирдах зөвлөлд нийт 31 гишүүн багтдаг. Харин өнөөдрийн хуралд 20 орчим гишүүн ирсэн гэдэг мэдээлэл байна.
Одоогоор ямар асуудлыг хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ өнөөдрийн хурлаар цаг үеийн асуудлаас гадна МАН-ын Бага хурлыг 9 дүгээр сард товлож магадгүй.
Сэтгэгдэл (1)