Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй авто замын барилгын ажил бүрэн дуусчээ.
Тус зам нь Халдвартын эцсээс "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км бөгөөд долоон метр өргөн, хоёр талаараа 1,5 м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй аж.
Зам засварын ажлыг “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-иуд нийт 986 сая төгрөгийн өртгөөр засварласан байна.