МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэн явагдаж байна. Хуралдаан нэлээд ширүүн уур амьсгалтайгаар эхэлжээ. Шадар сайд У.Хүрэлсүх ч УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгөхийг шаардсан байна.
Тэрбээр өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. Одоо М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар ажлаа өгөх ёстой. Би Шадар сайдынхаа албан тушаалыг өгч байна. Ерөнхийлөгчтэй холбогдсон талаар утасны яриа гарсан байна. Би тэгж ярьсан.
Дараа нь Ерөнхийлөгчтэй уулзсан. Одоо бид намаа шинэчлэх цаг болж. М.Энхболд оо, чи Ерөнхий сайд, намын дарга, УИХ-ын дарга хүртэл хийлээ. Улс орныхоо төлөө зүгээр л яваад өг" хэмээн хурлыг орхин гарчээ.
Сэтгэгдэл (118)