Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдсон. Энэ удаагийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл, 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай, Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаатай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх зэрэг хэд хэдэн сайдууд байдаг аж.
Сэтгэгдэл (2)