МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон билээ. Тус хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох талаар яригдсан ч намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг учраас Ц.Сандуйд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл 60 тэрбумын гол эздийн нэг НИТХ-ын дарга Ц.Сандуйг хариуцлагын гадна үлдээсэн юм. Тэгвэл МАН-ын удирдлагуудын энэ шийдвэр гишүүдэд нь таалагдаагүй бололтой. НИТХ дэхь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуй даргыгаа огцруулах бичгийг өргөн барилаа.
Шаардлагад НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зуржээ. Тэд дан 60 тэрбумын асуудал ч бус өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалтгүй ажиллаж, намаа, нэр дэвшигчээ нийслэлд ялагдахад хүргэсэн хариуцлагыг улс төрийн соёлтай хамт нэхэж огцрохыг шаардсан байгаа аж.
Сэтгэгдэл (21)