МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр анх удаа мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг хэмээн мэдэгдсэн.
Ингэхдээ Г.Доржзодов гэдэг хүн өөрөө “60 тэрбум” төгрөг босгох санхүүгийн схем, төлөвлөгөөгөө гаргасан. Бид энэ төлөвлөгөөтэй танилцаж байсан. Гэтэл тэр хүн өөрийнхөө хийсэн юмыг бид нарын хийсэн хэрэг болгож байна” гээд хэрэв Г.Доржзодовын зохиосон схемийг үзсэн, сонссоноороо буруудаж байгаа бол тэд байсан Шадар сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бас хамтдаа буруудах ёстой гэсэн.
Тэгвэл өнөөдөр Г.Доржзодов дахин ТЕГ-т байцаагдаж байна. Учир нь өнгөрсөн даваа гарагт "Цензүргүй сурвалжлага" нэвтрүүлгээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар “Албан тушаал зарах нь зах дээр бараа зарахаас амархан” хэмээн ярьж буй шинэ бичлэгийг иргэн Г.Доржзодов дэлгэсэн. Түүнтэй холбоотойгоор түүнийг Тагнуулын Ерөнхий газар дахин дуудсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (38)