Сонгуулиар МАН-ын гаргасан алдарт эшлэлүүдийн нэг нь "Сарандаваагийн цагаан цааснуудад юу ч гэж хэлсэн яадаг юм"! Энэ хэлцийг алхам тутамдаа нотлох хэрэг юун! Тэд өдгөө ч цагаан цааснууд дээрээ юу хүссэнээ бичсээр л байна. Ярианы бичлэгийг Херо Баатар тараасан гэсэн манипуляцийг цав цагаан цааснууд дээрээ бичиж байна. Үүнийг ойлгоход ухаантай байх шаардлагагүй, эрүүл хүний энгийн логик сэтгэлгээ л хангалттай. Энэ талаар манай хүний бичсэнийг уншаарай.
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=297812094025976&id=100013915629333
Энэ сэдвээр чимээгүй байсан нь дээр гэж нэг нөхөр надад зөвлөв. Мэдээж ухаантай зөвлөгөө. Гэхдээ заримдаа би ийм новшийн "ухаалаг байдал"-ыг үзэн яддаг. Гүтгүүлэн доромжлуулж, бусдын үйлийг нуруундаа үүрээд шоолон тавлах, доромжлох, үзэн ядах, бас өрөвдөн үл итгэгч, эргэлзэгчдийн дундуур ганцаархнаа дотроо шаналан уйлан алхаж үзсэн хүн учраас би зориуд дуугарч байгаа юм. Үүнийг биеэрээ туулсан би дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Үнэнийг мэдэх, үгүйдээ л намайг мэдэх хүмүүс өмгөөлөх болов уу гэхэд чимээгүйхэн нуугдахыг харж суух гашуун юм билээ. Тийм учраас би дуугарч байгаа юм! Сэтгэлдээ бугласан шархаа сэдрээн байж Баатарыг өмгөөлөн дуугарч байгаа юм, тавлан доромжлогчдын бахыг ханган байж түүнийг хамгаалж байгаа юм!
Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг утаснаасаа чуулганы танхимд намынхандаа үзүүлээд хөөрч явсан, цааш улстөрийн ашиг хонжоо хайж дамжуулсан нийслэлийн засаг дарга Су.Батболд энэ үйлдэлдээ дотроо гэмшиж, цайруулах арга байдаг бол хэрэглэхийг хүсдэг байх гэж би дотроо энэ хүнийг цагаатган боддог. Тухайн үед нь олон хүн надад түүнийг гэж хэлсэн ч "Хүний үгээр хүн чирээд яахав, үүрээд л гаръя, яваандаа учир нь олдоно биз" гэж бодсон, бас тэр үед түүнийг гэж би дотроо итгэж өгөхгүй байсан юм. "Хэлсээр байхад чи надад итгээгүй дээ..." гэж гомдсон МАН-ын нөхөд ч бий. Баталгаатай итгэж үнэмшсэнийхээ дараа би тэднээсээ уучлал гуйсан.
Бичлэгийг Баатар тараагаагүй! Одоо түүнийг бичлэг хийгээд тарааж явдаг новшийн амьтан гэж нийгмээрээ үзэн ядахыг хэн нэг этгээд хүсч байна. Тийм арчаагүй амьтдын бах тавыг хангахгүй байх ухаан хүмүүст байх ёстой. Хэрэв та хүн биш цагаан цаас бол нэмэргүй л дээ... Тэд бичнэ, тэгээд л гүйцээ!
Би Б.Баатарыг сайн мэдэхгүй ч өнөөдрийг хүртэл хүн таньж ирсэн туршлагаараа өөрийн үнэлэмжтэй болсон. Тэр цайлган, дэврүүн залуу. Яг үнэндээ түүн шиг цайлган хүн ийм машинд ашиглагдчихдаг. Маш ажилсаг, мэдрэмжтэй, эрч хүчтэй, зохион байгуулах өндөр чадвартай юм билээ. Хэн хүнтэй эвийг нь олж харилцаж чаддаг, хүний сайн, сайхан чанарыг олж харж чаддаг, архи дарс огтхон ч хэрэглэдэггүй. Б.Баатар улстөрч биш уран бүтээлч учраас түүнийг "унших" тийм ч төвөгтэй биш. Нөхцөл байдлаа тэр бүрэн ойлгогдохуйцаар тайлбарлаж чадахгүй дотроо шаналж суухтай нь өнөөдөр таарлаа. Ээж нь Баатар руу залгаад "Миний хүү юу л хийгээд байна даа..." гэжээ. Энэ л үг түүнийг сүхдэх шиг болж.
Тиймээ, яг л ингэдэг юм. Жил гаруйн өмнө ээж минь бас надад ингэж хэлэхэд л бичлэгийн тухай надад тохсон домог намайг хэрхэн хорлосныг ойлгож маш ихээр гутарсан билээ. Тэр үед өөртөө "Чи ийм юманд сөгдөх юм бол ямар улстөрч, юуны тэмцэгч байдаг юм бэ? Хийгээгүй л юм чинь бардам бай, цаг хугацаа өнгөрөхөд үнэн илэрнэ. Энэ зэргийн шалгуурыг давахгүй бол эндээ зогсоод л үлдэх болно!" гэж өөртөө хэлээд зовлонгоо өөртэйгээ хуваалцан нимгэлж явсан юм.
Ийм л үед хүнд өмгөөлөл, хамгаалал, өмөг түшиг, жинхэнэ ҮНЭН хэрэг болдог юм билээ...
Анд минь чи өөдрөг бай! Баатар бай! Ариун нандин бүхнийг чинь олны өмнө эрээ цээргүй дэлгэж дэвслэн туучиж бах таваа хангаж чамайг тавлаж байхад чи бас тэсээд л гарсан! Ийм мэтийн зүйлийг олон нийтэд нэгбүрчлэн тайлбарлах төвөгтэй, бас боломжгүй зүйл ч байдаг! Цаг хугацаа өнгөрөх тусам шударга үнэн тодорч БИД өөдөө сэхэж, харин өрөвдмөөр ТЭДний айдас түгшүүр нэмэгдэн навтайн явцгаадаг юм байна! Энэ бол сорилт! Чи давж чадна аа. Өөрийгаа сорих сорилоос гадна бусдыг ч бас сорих сорил юм билээ...
Нүүр номын найзууд минь, "Цагаан цаас" л битгий байгаарай! Аливаад эргэлзэж сурна гэдэг бол хүний ухаантай байгаагийн шинж!
Сэтгэгдэл (77)