Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоожээ.
Улмаар Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийсэн байна.
Тус онгоцоор 160 иргэн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн аюулгүй буулт хийсэн талаар ИНЕГ-ын албаныхан мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)