МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан нэлээд ширүүхэн уур амьсгалтай болсон талаар хэвлэлээр шуугиад байгаа билээ. Цаг үеийн чухал асуудлууд хөндөгдөн ярьсан тус хуралдаанаар тодорхой нэг албан тушаалтнуудын талаар шийдвэр гарна хэмээн тус намын гишүүд үзэж байсан ч талаар болсон.
Тэгвэл энэ хуралдааны талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуй яригдаад буй “60 тэрбум”-ын талаар талаар мэдээлэл өгсөн. Эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж, түр хойшлуулсан.
Гэхдээ хэд хэдэн зүйл дээр тохирсон. Хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж, учраа ол гэсэн. МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 10-дын үеэр зохион байгуулъя гэж тогтсон. Мөн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн” гэсэн байна.
Сэтгэгдэл (43)