2017.8.19, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 27
ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
Аргын тооллын: 2017.8.19, Бямба гараг
Наран ургах шингэх: 05.52-19.58
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.