Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь (тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 20.5 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.