“Амарзаяа овогтой Энхгэгээрэл. 12 настай. 155 см өндөртэй. Бор арьстай. 2017 оны 08 р сарын 14 ны өдрийн 15 цаг орчим Бэлх-д байх гэрээсээ тоглох гэж гараад одоог хүртэл сураггүй байгаа тул харсан үзсэн хүн холбоо барьж тусална уу.
Гэрээс гарахдаа хар эрээн шорт пудволктой, хар эрээн гуталтай гарсан болно. Утас:89682820, 99096419” гэсэн зар цахимд тавигджээ. Энхгэгээрэл охин тавуулаа буюу нэг охин, гурван хөвгүүдийн хамт алга болоод дөрөв хонож байгаа аж
. Тэд нэг өдөр, нэг цагт алга болжээ. Эдгээр сураггүй болсон хөвгүүдийн хоёр нь нэг гэрийн хүүхдүүд гэх мэдээллийг Энхгэгээрэлийн ар гэрийнхэн өгсөн байна.
Сэтгэгдэл (3)