Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон чацарганы болц гүйцжээ. Аймгийн тариаланчид ургацаа хурааж эхэлсэн байна.
Энэ жилийн тухайд хуурайшилт ихтэй, олигтой бороо хур ороогүйгээс болоод чацарганы болц эрт гүйцсэн байна. Чацаргана тариалагчид нэг кг чацарганыг 500 төгрөгөөр тооцож хүмүүс хөлслүүлэн түүлгэж байгаа бөгөөд өдрийн хоол цайг нь даадаг байна.
Аймгийн зах дээр 1 кг чацаргана 2500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд бөөний үнэ нь 2000 аж.