Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Засгийн газарт хүргүүлнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр өөрийг нь тагнаж, чагнасан. Эрхийг нь зөрчсөн хэмээн үзсэн. Ингэхдээ "Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье.
Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой.
Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан.
Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ гэж үзэж байгаа.
Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлигын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улстөржүүлэхээ боль. Одоо бүр өөрийгөө тагнасан, чагнасан хэрэг рүү явуулна гээд ярьж байгаа чинь ил байгаа шүү" хэмээн мэдэгдсэн байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)