Өнгөрсөн долоо хоногт багш нар Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Тэд "Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хороо байгуулж нийт 30 мянган багш нэгдсэн талаар мэдэгдсэн.
Багш нар есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардсан бөгөөд уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээнэ. Энэ хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол хичээлийн шинэ жилийн эхний өдөр хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй.
Тэгвэл “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос өнөөдөр 12:00 цагт “LIVE CONFERENCE CENTER“ – т хэвлэлийн бага хурал зарлалаа.
Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлах юм байна.
Сэтгэгдэл (2)