Энэ сарын 15-наас нийслэлийн төв зам буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэхийг хориглосон.
Учир нь баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Тиймээс замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд ийнхүү гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэхээр болсон юм.
Энэ шийдвэрийн биелэлт болоод үр дүнтэй танилцахаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллана.
Сэтгэгдэл (7)