“Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх есдүгээр сарын нэгнээс иргэний үнэмлэхээ хаявал 250000, жолооных 300000, төрсний гэрчилгээ 80000 төгрөгөөр тус тус торгохоор болж байгаа юм байна” гэх утга бүхий мэдээллүүд цахимаар хөврөх болсон. Тэгвэл энэ мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ мэдээллийг үгүйсгэлээ.
Зөрчлийн тухай хуульд энэ талаар “Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Мөн дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Түүнчлэн иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.
Сэтгэгдэл (1)