Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа нарт баярласан талархсанаа илэрхийлж манай сайтад иргэн Х хандлаа.
Тэрбээр өөрийн эзэмшлийн машинаасаа АйПон маркийн гар утсаа алдсан бөгөөд алдсан утсыг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн алба хаагч цагдаагийн ахлагч н.Мөнх-Эрдэнэ, Дэд ахлагч н.Магсаржав, Дэд ахлагч н.Ганхуяг нар камер шүүж, хурдан шуурхай олж өгсөн байна. Ард иргэдийнхээ аюулгүй тайван байдлын төлөө тангараг өргөн ажиллаж буй цагдаа нартаа ажлын амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (1)