Өвөрхангай Хужирт сум
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус болон байгалийн гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байна.
Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагийн 15.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг хүчтэй хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нурж сүйджээ. Мөн үүний уршигаар олон хүн гэмтэж бэртсэн байна.
Мөн хэд хоногийн өмнө Хөвсгөл, Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам харгуй эвдэрсэн төдийгүй Хөвсгөл аймагт хүний амь эрсэджээ. Иймээс ард иргэдийг байгалийн гамшигт үзэгдлээр сэрэмжлэн анхаарал болгоомжтой байхыг зөвлөе.
Өвөрхангай Хужирт сум
Өвөрхангай Хужирт сум
Өвөрхангай Хужирт сум
Өвөрхангай Хужирт сум