Энэ онд нийт 10 сургууль, 13 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй засварын ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна юм.
Харин цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт наймдугаар сарын 25-нд болох юм. Энэхүү санамсаргүй түүврийн арга нь цэвэр "Аз шовойсон" ажиллагаа болдог аж. Эцэг эхчүүдийн хэлж байгаагаар хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн хэдий ч "Аз шовойх" эсэх нь тодорхой бус. Санамсаргүй түүврийн аргаар элсэж чадахгүй бол хаачих нь ч тодорхой бус. Энэ үеэр цэцэрлэгийн элсэлтийн ажил цэгцэрсэн байх тул хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүйд хүрэх нь хэмээн учирлаж байна. Эрх баригчидаа санамсаргүй түүврийн аргаар элсэж чадаагүй хүүхдүүд хаачих вэ? Хариулт өгөөч...
Сэтгэгдэл (2)