Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 43а байрны оршин суугч манай сайтад хандлаа. Оршин суугчийн хэлж байгаагаар тус байрны подволд хивс цэвэрлэгээ ажилладаг бөгөөд бохирдсон хивсийг химийн бодисоор угаадаг байна.
Үүний улмаас тус байрны айлуудад химийн бодисны үнэр үнэртэж, эрүүл аюулгүй оршин суух нөхцөлгүй болжээ. Химийн бодисны хурц үнэр цонх нээхэд л үнэртдэг учраас тус байрны оршин суугчид зуны гурван сар цонхоо нээлгүй зусахад хүрчээ. Иргэд тус байрыг хариуцдаг СӨХ-нд гомдол гаргаад ч тусыг эс олжээ. Тиймээс холбогдох албан байгууллагууд нь энэ асуудлыг анхаарч яаралтай шийдэж өгөхийг хүсэж байна.
Сэтгэгдэл (1)