Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан оюутан, сурагчдын автобусаар зорчих картыг хэрхэн шинээр олгох, сунгах талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас мэдээлэл хийлээ.
2017-2018 оны хичээлийн жилд шинээр их, дээд сургуульд орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг анх удаа олгоно. Эдгээр оюутнууд 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөх аж.
Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэнэ. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна.