Амралтын өдрүүдэд цахим ертөнцийг шуугиулсан нэгэн сонирхолтой пост бол Зава Дамдин Ринбүчи агаарт ниссэн хэмээх зураг пост байлаа. Зарим пэйж хуудас түүнийг ниссэн, хүүхэд найтаах үеэр анхаарал нь сарниж өгзөгөөрөө зөөлөн унасан гэх мэтээр мушгин гуйвуулж, үүнийгээ бусдад үнэмшүүлэхийг оролдов.
Бодит байдал дээр бол үнэт эдлэлийн ZD дэлгүүрийн босс Зава Дамдин ренбүчи огтхон ч нисээгүй. Харин саяхан барьж байгуулсан шинэхэн хийдийнхээ 2 давхарын шалыг дугуйлан цоолж шилэн шал хийж түүн дээрээ сууж байх үеийн зурагнаас үүдэн ийм яриа гарсан аж. Тэрбээр энэ талаараа "Монгол лам нар болон Монголын уран барилгачдын бүтээл. Монгол орны нэгэн их гайхамшигт уул Дэлгэрцогт хайрхны өвөрт арван жилийн нөр их хөдөлмөр, мяталгүй зоригоор энэ жил Их эрдэмтэн лам Зава Дамдин-ы ойд тохиож "Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон" хэмээх хасжсан хас чулуун суурьтай, болоржсон боржин чулуун ханатай, Бүрэн Ханы эрдэм төгс хар модон хавхлагатай, зүй зайгүй зүмбэр хээтэй, алтан багана, алтан дээвэр, алтан ганжир, алтан хүрдэн, алтан бодь гөрөөстэй, болор шилэн гэгээвч болон шалтай, амилсан аянгат луун чимэгтэй, хамгаалагч хатан зоригт Сүхбаатар жанжин, тойроод баатарлаг туульсын асар, басар арван дөрвөн нохойгоор сахиулсан, Энэ гайхамшигт сүмийг Лам багшийн зарлигаар энэ Их Монгол орны Өвөг дээдэс, Өв соёл, Өв тэгш оршил, Өнө Мөнхийн тухайд ба Эрдэм Соёл, Эв Нэгдэл, Эр Зориг, Эгнэшгүй гавъяа, Энх тунх, Эгүүрдийн жаргалангийн төлөө байгуулсан болохоос бус Коментерн-ий үр хөврөлөөс гарсан буруу ерөөлийн бууны нохдууд болон соёлын хувьсгалаас соохолзон гарсан соёлгүй бүдүүлэг болоод эх, эцэг, эх орон, энхрий бүхнээ худалдагч цөвүүн цагийн зэвүүн яргачид, бэртэгчид, ховч доншуучид, хэл амаа билүүдэгчид ба аливаа улс төр нийгмийн Популистууд, нийгэм улс төрийг ялзлагчидад зориулаагүй гэдгийг Алтан төр, Ард түмэндээ Монгол лам бээр өчив! МОНГОЛ ОРОН ЯЛГУУН БОЛТУГАЙ Зава Дамдин Ринбүчи" гэсэн байна.
Сэтгэгдэл (29)