"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн В ээлжийн оператор Л.Ариунсан хууль бусаар ажлаас халагдсанаас болж, өлсгөлөн зарласан билээ. Тэрбээр дөрвөн өдөр өлсгөлөн зарласан ч өвчний улмаас өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Тэгвэл түүний эрх ашгийг хамгаалж, асуудлыг шийдэх үүднээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Эв санааны нэгдэл ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг ирж уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх шаардлагыг хүргүүлээд буй аж. Энэ сарын 20-нд тавьсан энэ шаардлагын хариуг өгөөгүй байгаа учраас өлсгөлөнгөө хугацаагүй үргэлжлүүлнэ гэж С.Эрдэнэ мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (10)