Оросын хамгийн анхны топ модель-Регина Збарская
Ядуу гэр бүлээс гаралтай энэ сайхан бүсгүй Орос хувцасны загварыг дэлхий дахинд таниулж байсан гавъяатай. Гэвч түүний амьдрал дардан, аз жаргалтай байсангүй. ЗХУ-ын чанга хатуу нийгэмд хавчигдан гадуурдагдаж, атаа жөтөө хэл амны бай болсоор байжээ. Тэрээр тухайн үеийн хамгийн алдартай зураач эртэй гэрлэсэн ч эл амьдрал нь бүтэлгүйтэж 8 жилийн дараа салсан юм. Түүнийг сэтгэл мэдрэлийн өвчнөөр хар залуудаа өнгөрсөн гэдэг. Түүнд зориулж олон баримтат кино хийсний хамгийн алдартай нь "Улаан хатан" хэмээх кино билээ.
Сэтгэгдэл (1)