Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нар Ерөнхийлөгч Х.Баттулга, Путин нар хоёр талын уулзалт хийнэ хэмээн мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх аж.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талын уулзалт хийж, хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм байна.
Сэтгэгдэл (5)