09:30 цагт НЗДТГ-ын байранд
Зарим уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өгнө.
09:30 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын 3 давхрын хурлын танхимд
Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал”олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
10:00 цагт ХСИС-ийн хээрийн сургалтын төвд
Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцагчид буюу ирээдүйн офицеруудын цэргийн тангараг өргөх ёслол тус сургуулийн Гүнжийн хоолойд байрлах хээрийн сургалтын төвд болно. Уг арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны харьяа байгууллага, агентлагууд болон ХСИС-ийн удирдлагууд, суралцагчдын эцэг эхийн төлөөлөл оролцоно.
11:00 цагт НЗДТГ-ын А танхимд.
Хотын дарга НБОГ-т гал унтраах тоног төхөөрөмж гардуулна. НЗДТГ-ын А танхимд.
11:00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
Иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулах гэж байгаа талаар нийслэлийн Газрын албанаас хэвлэлийн бага хурал зарлаж байна.
12:00 цагт Монгол Ньюс хэвлэлийн төвд
Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд
Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганы талаар хэвлэлийн бага хурал зарлалаа