Өнөөдөр их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. 2017-2018 оны хичээлийн жилийн есдүгээр сарын 1 баасан гарагт тохиож байгаатай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан.
Тодруулбал, их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийг өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр эхлүүлэхээр болсон.
Учир нь 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ ийнхүү их, дээд сургууль, коллежийн захирлуудад хичээлийн нээлтээ гурван хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхийг үүрэгдсэн юм.