Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Хойд солонгосын Элчин сайдыг албадан гаргахаар болжээ

2017 оны 9 сарын 10

Мексикийн Гадаад явдлын яамны нарийн бичгийн даргын мэдээлснээр тус улсын Засгийн газар Хойд Солонгосын Элчин сайд ноён Ким Хуонг Жилийг улсаасаа 72 цагийн дотор гарахыг шаардсан байна.

 

Өнгөрсөн пүрэв гаригт гарсан Холбооны албан ёсны сэтгүүлд “Ерөнхийлөгч Энрике Пена Нето НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Хойд солонгостой холбоотой гаргасан шийдвэрийг харьяалагдах Төрийн байгууллагууддаа хэрэгжүүлэх захирамжийг өгсөн тухай нийтлэгджээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд солонгост цөмийн зэвсэг, баллистик пуужин сайжруулах алхмыг хориглосон шийдвэр гаргасан ба энэ үйл ажиллагаатай холбогдсон хувь хүн эсвэл байгууллагуудад арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэнийг нарийн бичгийн дарга онцолжээ.

 

Олон улсын энэ байгууллагын дүрмийн дагуу гаргасан энэ шийдвэр тогтоолыг нь түүний гишүүн бүх орнууд болон Мексик улс заавал биелүүлэх ёстой байна. Хойд Солонгос сүүлийн хэдэн саруудад олон улсад дагаж мөрдөгдөх хууль болон НҮБ-ын. Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг удаа дараалан холын тусгалтай пуужин хөөргөх болон цөмийн зэвсгийн туршилт хийж зөрчсөөр байгаа юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...