Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.19
21
Өдөртөө
4
Шөнөдөө

Бадарчин баярлах болоогүй!

2017 оны 9 сарын 11

 

Засгийн газрыг ч яахав огцруулчлаа. Угаасаа муу ажиллаж байсан Засгийн газрыг огцруулахад болохгүй нь юу байхав.

 

Одоо шинээр Засгийн газар бүрдүүлэх их ажил хүлээж байна. Хуулинд 30 хоногийн дотор шинэ ерөнхий сайдыг томилож, ЗГ-г байгуулж чадахгүй бол УИХ өөрөө тардаг заалт ч байгаа байх. Нэг үгээр хэлбэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор тоолуур ажиллаж эхэлсэн.

 

МАН-ын доторхи М.Энхболдын гэх УБ-хотын фракц дотроо хагарч хүч нь сарнижээ. Үүний үр дүнд энэ Засгийн газар огцорчээ гэж ойлгож ч болохоор санагдана.

 

Тэгвэл МАН дотор харьцангуй бүхлээрээ үлдэж байгаа нь С.Баяр, Н.Багабанди, нарын гэх (нэгдэл) фракцюм. Энэ фракц нь МАН дотроо хамгийн харгис бараг ФАШИСТ гэж болохоор бүлэглэл аж.

 

Эдний хийсэн НҮГЛҮҮДЭЭС хэдийг бичихэд л та ойлгох болно.!!!

 

Ж.Эрдэнэбатаас илүү сайн хүнийг олж Ерөнхий сайд болгоод, чадварлаг хүмүүсээр танхимыг нь бүрдүүлж, С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди мэтийн хүмүүстэй хариуцлага тооцож чадаж байвал үнэхээр баярлахаас яахав.

1998-10-02-нд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг гэмт хэрэгт тэр үеийн ерөнхийлөгч Н.Багабанди, ЕТГ-ын дарга С.Баяр, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэг нар ямар нэг хэмжээгээр (магад захиалагч)-аар оролцсон байх хамгийн их магадлалтай хүмүүс юм.

 

2008-07-01-нд сонгуулийн будлианаас үүссэн иргэдийн жагсаал цуглааныг дотор нь ЦЕГ (ТТГ)-ын тусгай тасгийн энгийн хувцастай өдөөн хатгагч нарыг оруулан үймээн болгож хувиргаад дараа нь иргэдийг буудан алах байдлаар дарж, сонгуулийн луйвраа халхлах ажлыг зохион байгуулсан хүн нь тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-оргил нар байв.

 

2010-10-06 нд Оюу-толгойн гэрээ гэгч луйврын гэрээг хийсэн этгээдүүд нь тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, Засгийн газрын гишүүн, сайд Д.Зоригт нар байв. Энэ гэрээний дараахнаас тэд Оффшор бүсэд данс эзэмшдэг болсон нь одоо нууц биш болжээ.

 

С.Баярын ЗГ-ын үед Жастын Батхүү гэгч эрхэм эд нартай дараалан хуйвалдаж, Эрдэнэтийн 51%-ийг Стандарт гэх банканд 110сая U$D-ын барьцаанд тавьж уг мөнгийг хувийн бизнесстээ зарцуулсан байсан. Одоо Монгол улс энэхүү өрийг барагдуулах үүрэг хүлээхэд хүрч байна.

 

Мөн 2014-онд С.Баяр, Ц.Элбэгдорж нар хуйвалдан МАНАН гэгч засглалын бүлэглэлийг үүсгэж, үүний дараа Дубайд нууц гэрээ хийж, 2010-оны Оюу-толгойн гэрээг улам дордуулсан болно. Үүний гэмтэн нь Ч.Сайханбилэг гэж харагдавч, ард нь буй нууц ноётнууд нь С.Баяр, Ц.Элбэгдорж нар л байсан.

 

Нэмж хэлэхэд: УЛААН ХУВЬСГАЛЧ, эх орон ч, цогтой тэмцэгч гэх АЮУРСАЙХАН нь Н.Багабандийг ерөнхийлөгч байхад нь ЕТГ-д ажиллаж байсан хүн бөгөөд энэ Фракцийн өсөн өндийж буй хүн ажээ.

 

Хачир болгож хэлэхэд: У.Хүрэлсүх нь 2005-оны үеэс Н.Энхбаярт танай эхнэр МА(Х)Н-ын дарга юмуу, Та МА(Х)Н-ын дарга юмуу гэж томорч байсан гэдэг. Гэвч хожим нь У.Хүрэлсүх Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг, уг банкны захирал Чимэдцэрэнтэй хамтран Солонгосын Казинод тоглож дуусгасан болох нь баримтаар тогтоогджээ.

 

Тэр үед Монголын прокуророос Солонгост хүсэлт тавьсны дагуу Чимэдцэрэн У.Хүрэлсүх нарын Казинод хамт тоглож байх үеийн камерийн бичлэгийг ирүүлжээ. (энэ бичлэгийг хэн ч эвлүүлэг гэж гөрдөөгүй юм) Ингээд хэрэг нь шүүхээр таслагдахдаа хүрч байлаа. Н.Энхбаярт морь нохой мэт зүтгэхээ амласан У.Хүрэлсүхийг Тэр үеийн бараг хаан Н.Энхбаяр өрөвдөж Шорон оронд суулгасангүй, хэргийг нь нам намнаж ял зэмээс мултлажээ.

 

Гэвч энэ цаг үеэс У.Хүрэлсүх нь тусыг умартаж, ачийг мартаж С.Баяр, Н.Багабанди нарын хормой дор шургалсан хүн гэдэг. М.Энхболд, Т.Бадамжунай, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ц.Сандуй, Су.Батболд нар нь эцсийн дүндээ нэг урсгал гольдрогоор хөвж буй завь нэгт зорчигчид юм. Эх нь шийр алаг бол үр нь хээр алаг гэдэг шиг. Эд нар яагаад Эрдэнэт ГОК-ын 49% дээр эх оронч хандлага, байр суурьтай байна вэ гэвэл бүгдэнгийнх нь бизнесийн шахаа буй тул юм. Бэртэгчин луйварчид эх оронч үзлийн дор нуугддагийн жишээ бол эндүү юм.

 

ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД: Ж.Эрдэнэбатаас илүү сайн хүнийг олж Ерөнхий сайд болгоод, чадварлаг хүмүүсээр танхимыг нь бүрдүүлж, С.Баяр, Ц.Элбэгдорж, Н.Багабанди мэтийн хүмүүстэй хариуцлага тооцож чадаж байвал үнэхээр баярлахаас яахав. 1990 оноос хойш эх орон, ард түмэндээ зориулж ажил хийсэн Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарыг гүйцэх ерөнхий сайд, нийслэлийн засаг дарга нар шиг хүмүүсийг 2020 он хүртэл олж томилж чадахгүй л байх даа.

 

Гэтэл С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд мэтийн этгээдүүдийн гар хөл бологчдоор шинэ Засгийн газар бүрдүүлбэл ҮХЭХ ИХДЭЖ, УЙЛАХ БАГАДАХ гэгч нь болно доо.

 

ЦЕГ ба ТТГ тэдний хяналтад орох тул нөгөө С.Зоригийн хэргийн захиаглагчдыг олох ч бүүр дуусах байх.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 7
  • 0
  • 2
  • 2
  • 5
  • 2
  • 9
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан