Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

24 баримт: Ихэр цамхагийн “төгсгөл”-өөс эзэн нь 4.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авчээ

2017 оны 9 сарын 11

Одоогоос яг 16 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ний өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж, АНУ-ын 2966 жирийн иргэд болон 19 террорист амь үрэгдсэн хар өдөр болсон билээ. Тэгвэл энэхүү халдлагын талаарх түүхийн хуудаснаа шарлан үлдсэн 24 баримтыг хүргэж байна.

 

 

16 жилийн өмнөх террорист халдлага: Ихэр цамхагийн төгсгөл

 

Баримт 1. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын агаарын тээврийн нислэгийн дугаар 1176 зорчигч бүхий Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийг мөргөж, ердөө 18 минутын дараа нислэгийн дугаар 175 51 зорчигч бүхий Бойнг-767 маркийн хоёр дахь онгоц нөгөө цамхагийн 60 давхрыг мөргөж дэлбэрсэн. Улмаар 93 77 нислэгийн дугаартай Бойнг-557 маркийн онгоцууд дээрх үйлдлийг давтсанаар ихэр цамхаг нурсан гэгддэг.

 

Баримт 2. Энэ өдөр 3 халдлага болж, 2996 хүний амь эрсдэж, 6000 гаруй хүн шархдаж, 10 тэрбум долларын эд материалын хохирол учирч, нийт 3 триллион долларын сүйрэл авчирчээ.

 

Баримт 3. Албан ёсны тайлбараар Афганистаны агуй дотор нуугдаж байгаа Осама бин Ладин гэх нөхөр алан хядагч нарыг удирдаж 9 сарын 11-ний энэ үйл ажиллагааг гүйцэтгэсэн гэдэг.

 

Баримт 4. АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч хүү Жорж Буш энэ халдлагын дараа Алан Хядагч нарын эсрэг дайн эхлүүлсэн юм.

 

Баримт 5. Хэдий албан ёсны тайлбар тийм боловч 9 сарын 11-ний халдлагыг алан хядагч нар үйлдсэн үү эсвэл АНУ-ын тусгай албадын хийсэн ажил уу гэдэг нь бүрхэг хэвээр үлдсэн юм.  

 

Халдлагыг хэн үйлдсэн талаарх эргэлзээ төрүүлсэн баримтууд

 

Баримт 6. Nano Termite гэх ган төмрийг хайлуулах бодис 2 ихрийн сууринаас олдсон. Халдлага болсны дараа хэдэн өдрийн турш энэ хайлуулах бодис ганг хайлуулж утаа униар гаргаж байсныг тэнд байсан аврагч нар хэлж байжээ.

 

Баримт 7. Ихэр цамхагуудыг онгоцоор мөргөсний дараа очсон 100 гаруй гал хамгаалагч болон тэр хавьд байсан хүмүүс дараалан 2-3 дэлбэрэлт ихэр цамхагийн суурь хавьцаа болсныг тайлбарлаж байв.

 

Баримт 8. Нийт 4 халдлагыг United Airlines болон American Airlines гэх хоёр авиа компаний онгоцоор мөргөсөн гэдэг ч 2 ихрийг мөргөж буй тухайн агшинд цэргийн бараан саарал онгоц мөргөж байгаа нь бүх бичлэг дээр илэрхий харагдана. Энэ хоёр авиа компаний онгоц бүгд цагаан өнгөтэй байдаг аж.

 

Баримт 9. Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Марвин Буш тухайн үед өөрийн хувийн хамгаалалтын алба болох Securacom-ийг удирдаж Ихэр цамхагийг хамгаалж байсан гэдэг. Энэ талаарх мэдээлэл АНУ-ын сонин хэвлэлийн эхний нүүрт тухайн үед гарч байжээ.

 

Баримт 10. Огтхон ч халдлагад өртөөгүй Дэлхий худалдааны байгууллагын WTC7 буюу 7-дугаар байшин дэлбэлж нураах шилдэг технологийн дагуу нураагдсан. Дэлбэлж нураахад хэрэглэдэг технологийг ашиглаж номын дагуу нураагдсан.

 

Баримт 11. АНУ-ын дэд ерөнхийлөгч Дик Чени тухайн үед АНУ-ын агаарын хамгаалалтын тогтолцоо болох NORAD-ийг удирдаж, хамгаалалтыг байхгүй болгож, "БҮХ ТУШААЛЫГ ДАГАХГҮЙ БАЙХ" зарлиг гаргасан байв. Үүнийгээ цэргийн сургууль гэх нэрийн дор гүйцэлдүүлсэн байна.

 

Баримт 12. Пентагоны баруун жигүүрийг ямар нэгэн онгоц мөргөсөн гэх ул мөр байхгүй ба олонд ил болсон камерын бичлэгийг харах аваас АНУ-ын өөрийнх зэвсэглэлд байдаг жижиг оврын дрон хэлбэрийн пуужин харагддаг. Пентагоны хамгаалалтын камерын 85ш бичлэгнээс яг халдлага болох үеийн бичлэгийн хэсгийг хассан байсаныг FBI дараа нь хэлсэн.

 

Баримт 13. Пентагоныг мөргөхөөс өмнөх өдөр буюу 9 сарын 10-нд тухайн үеийн АНУ-ын батлах хамгаалах сайд Доналд Рамсфэлд хэлэхдээ АНУ-ын армиас 2.3 триллион доллар сох дутаж байгааг олон нийтэд мэдээлсэн. Харин 9 сарын 11-нд Пентагоны санхүүгийн газар нь байрладаг баруун жигүүр халдлагад өртсөн.

 

Баримт 14. Агуйд сууж байгаа Осама бин Ладин энэ үйлдэлд оролцсон үгүйг тогтоосон хөдлөшгүй баримт байдаггүй аж.

 

Баримт 15. Пенсилвани мужид унасан онгоцны сүйрлийн ул мөр гэж жоохон нүх хэдэн онгоцны сэг л олдсон, өөрөөр хэлбэл бүхэл бүтэн иргэний агаарын онгоц унасан ул мөр огтхон ч байгаагүй.


Баримт 16. Ихэр цамхагууд Бойнг 707 онгоц мөргөлтийн тэсвэрлэхээр баригдсаныг түүнийг барисан компаний ерөнхий инженер тайлбарласан байдаг. Тэр дундаа нэг биш нэлээн хэдэн мөргөлтийг даахаар баригдсан байжээ.

 

Баримт 17. Энэ үйлдэлд оролцсон гэх нийт 19 алан хядагчийн 7 нь өнөөдөр хүртэл амьд байгаа гэж BBC мэдээлж байсан. Уг нь халдлага хийж онгоц дотроо үхэх ёстой байсан хүмүүс эв эрүүл сав саруул амьдарч байна.

 

Баримт 18. Халдлага болсон 9 сарын 11 урьдчилан мэдэж байсан хүмүүс санхүүгийн зах зээл дээр олон сая долларын ашгийг спекуляац буюу урьдчилан мөрий тавьж олсон байна.

 

Баримт 19. Larry Silverstein гэх еврэй нөхөр 2000 онд Дэлхийн худалдааны байгууллагын барилгуудыг худалдан авсан. Авсаныхаа дараа их хэмжээний нөхөн төлбөртэйгээр даатгуулж, халдлага болсоны дараа 4.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авсан байна.

 

Баримт 20. 2001 оны 9 сарын 11-нд Нью Йорк хотод болсон ихэр цамхагийг мөргөх тэр агшинд 4-5 ойрхи дорнодын царайтай нөхдүүд хорооллын дунд ажиглаж байгаад мөргөх агшинд бүгд хөөрөлдөж баярлалдаж байсныг тухайн хороололд байсан гэрчүүд хэлдэг.

 

Баримт 21. Энэ мэт маш олон тайлбарлах боломжгүй зүйлүүд байгаа. Харин 9 сарын 11 халдлагын дараа АНУ ойрхи дорнодыг эзлэх тэр дундаа Ирак, Сири, Лив, Лебанон, Сомали, Судан, Ираныг гэх 7 улсыг ойрын 5 жилд эзлэх төлөвлөгөө гаргасан байсныг НАТО-ын коммандлагч асан АНУ-ын ганц гайгүй шудрага генерал болох Wesley Clark хэлсэн байдаг.

 

Баримт 22. “Дэ Телеграф” сонины 2001 оны 9-р сарын 23-ны дугаарт Абдуласис Аль Омари: Холбооны Мөрдөх Товчоо миний нэрийг энэ жагсаалтанд оруулсан байхыг хараад би нүдэндээ итгээгүй. Миний нэр, миний төрсөн өдрийг тэд тавьсан байсан. Гэвч би амиа золиослогч биш, би энд байна. Би амьд байна. Би тэрбайтугай онгоц яаж жолоодохыг ч огт мэдэхгүй. Онгоц булаан эзлэсэн гэх хүмүүсийн дор хаяж 6 нь амьд байгаа болно. Холбооны мөрдөх товчоо өөрийн тэр нэрсийн жагсаалтыг одоо болтол өөрчлөөгүй юм.

 

Баримт 23. Дэлхийн худалдааны төвийн архитектор инженер Лес Робертсон “Бид зураг төслийг зохиохдоо Боинг 707 энэ барилгын хаанаас нь ч мөргөсөн нурж унахгүй, бат бэх зогсож байхаар хийсэн” хэмээн ярьжээ.

 

Баримт 24. 9-р сарын 11-нээс өмнө буюу хойно дэлхий дээр гангаар барьсан нэг ч барилга түймрээс болж нурж унаж байгаагүй байна.

 

24tsag.mn

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...