Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.19
21
Өдөртөө
4
Шөнөдөө

Шинэхэн чацарганы амтанд бялуурч, “Хуба хаяа”-тай өнгөрүүлсэн амралтын өдөр

2017 оны 9 сарын 11

Сумын наадам болох нь уу гэлтэй Цонжин болдогийг уруудаад шороон замаар машины цуваа тасралтгүй хөврөх нь чацарганы баярт оролцох зочдын цуваа аж. Нар хур тэгширсэн намрын налгар өдрүүдийн нэгэн болох өнгөрсөн амралтын өдөр хүн бүрийн хүсэн хүлээдэг “Хаан жимс” чацарганы баяр боллоо.

 

 

Баярт оролцох зочид жилээс жилд дэлгэрсээр энэ жил чацарганы баярын тусгайлан зассан нээлтийн талбайг дүүргэжээ. Дуу хуур, баяр цэнгэл, наргиан хөгжөөнөөр дүүрэн болж өрнөсөн чацарганы баярын нээлтэд “Авъяслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид болох “Алтай” хамтлагийнхан уригдан ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн “Найрамдал” хүүхдийн зуслангийн авъяаслаг сурагчид бүжгийн гайхамшигт үзүүлбэр үзүүлж, хурсан олныг баясган тоглоом наадгай хөгжөөн, “Хуба хаяа”-гаар шагнаж урамшуулж байсан нь баярыг улам бүр сонирхолтой болгож байв.    

 

 

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, “Хаан жимс”-ийг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг наймдахь жилдээ болж буй чацарганы баярыг нээж хэлсэн үгэндээ “Хаан жимсний чацарганаас гаргаж авсан “Хуба хаяа” нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд чацаргана нь жимсний хаан юм гэдгийг дэлхий улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Бид энэхүү жимснээс дархлааны алтан жорыг гарган авч, монголчуудыгаа дархлаажуулж, эрүүлжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Монголчууд дэлхийн тавцанд ноолууран бүтээгдэхүүнээсээ гадна удахгүй “Хуба хаяа”-гаараа танигдана гэдэгт итгэж байна. Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар бүтээгдэхүүн болгон гаргаж буй технологид огтхон ч эргэлздэггүй. Хуба Хаяа бол Монголын эрүүл хөрсөнд ургасан, бордоогүй чацарганаас ялгаж авсан охь. Чацарганы хальс, үрийг нь ялгаад, ус сахар нэмэхгүйгээр шууд савлаж байгаа. Тиймээс байгалийн витамины хаан гэж хэлж болно” гэв.

 

 

Мөн тэрбээр энэ үеэр дархлааны алтан жор болох “Хуба Хаяа” бүтээгдэхүүнээ танилцуулж, хурсан олны арааны шүлсийг “асгаруулаад” авсныг нуух юун. Ер дөө л 50 мл хэмжээтэй “Хуба хаяа” гэхэд л хүний бүтэн өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангах бөгөөд дархлаажуулан, эрүүлжүүлэх ид шидтэй аж. Түүнчлэн “Хуба хаяа”-г гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг литрийн хэмжээтэй савлаж худалдаанд гаргаж байгаа гэдгийг ч “Хаан жимс”-ийнхэн дуулгаж байсан.

 

Үйлдвэрийн инженер Д.Ганзориг “Бид чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж авдаг. Энэ тосыг гадаадын гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг. Мөн энэ тос нь эрүүл мэндэд маш их ач тустай. Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээдэг бол зөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг омегаг илүү ихээр агуулдаг учир бид өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй юм” хэмээсэн.  

Харин баярт хүрэлцэн ирсэн зочид “Бид “Хаан жимс”-ийн зохион байгуулдаг чацарганы баярт жил бүр оролцдог. Энэхүү баярт ирж, чацаргана түүн, “Хуба хаяа”-г үйлдвэрийн үнээр худалдан авдагтаа баяртай байдаг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байлаа.  

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чацарганы баярт энэ жил найман настай балчираас наян настай буурай хүртэл оролцон, чацарганы талбай дээрээс шинэхэн чацаргана амталж, хаан жимсний гайхамшигийг мэдэрч, биширцгээн нэгэн өдрийг “Хуба хаяа”-тай аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн юм.

 

24tsag.mn

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан