Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.19
21
Өдөртөө
4
Шөнөдөө

Ромын папын хөмсөг шалбарч, хацар нь хөхөрчээ

2017 оны 9 сарын 11

Ромын католикийн шашны тэргүүн 80 настай Францис нүдээ хөх няц болгожээ. Тэрбээр өчигдөр парадад оролцож байхдаа санамсаргүйгээр сууж явсан “Popemobile” машиныхаа шилийг нүүрээрээ мөргөсний улмаас зүүн нүд орчим нь хөх няц болсон байна.

 

Пап эдүгээ Колумбид айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа сүүлийн өдөр Картакенад зочилж, парадад оролцсон юм. Энэ үеэр шашинд итгэгчид рүүгээ гараараа даллаж явжээ. Гэвч, жолооч нь гэнэт тормос гишгэснээс үүдэн тэрбээр гэмтсэн байна.

 

Үүний дараа папын хөмсөг шалбарч, хацар хэсэг хөхөрсөн байсан ч, пап инээмсэглэн мэндчилсээр байсан гэнэ. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан