Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Оффшор, 60 тэрбумын хэргийг хаасныг эсэргүүцэж жагсахаар болжээ

2017 оны 9 сарын 12

Нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард оффшор бүсэд данстай улстөрчдөд хандан  49 хоногт багтаан оффшор дансанд байгаа мөнгөө Монголын банкууд руу эргүүлэн татах уриалга гаргасан билээ.

 

Харин мөнгөө татахгүй бол хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Энэ хугацаанд хэн нь оффшор дахь мөнгөө татаж, Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжээгүй учир монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон байна.

 

Тэд зөвхөн оффшорын асуудлыг тавихгүй, 60 тэрбумын хэргийг хаасан болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсах аж. Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Эрдэнэбаяр “Маш олон гэрч, нотлох баримттай 60 тэрбумын бичлэгийг хааж, Монголын хуулийн байгууллага ард түмнийг доромжиллоо. Ж.Амарбаясгалан, Ц.Нямдорж, Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ хэргийг болсон гэдгийг нотолсон. Тэгсэн атал хэргийг ямар нэгэн тохироо хийж хаалаа. Үүнийг эсэргүүцэн хүлээн авч байгаа олон хүн бий. Тэднийг манай жагсаалд нэгдээсэй гэж хүсч байна. Засгийн газрыг унагасан явдлыг бидний зүгээс зөв зүйтэй гэж үзэж байна. Одоо УИХ-ыг тараах ёстой. Монголын төрд гарсан хүмүүс ийм увайгүй байж болохгүй” гэв. Тэдний эсэргүүцлийн жагсаал энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 2
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...