Энэ сарын 17-ноос Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул сумын нийт 100 иргэнд нүдний болор солих мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Эмчилгээ, хагалгааг нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран хийх аж. Энэ үеэр нутгийг иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой юм.
Сэтгэгдэл (2)