Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

Нэг донорын эд эрхтнүүд 8 хүнд амьдрал бэлэглэжээ

2017 оны 9 сарын 12

Тархины судасны аневризм /цүлхэн/ хэмээх өвчнөөр 2012 онд нас барсан 13 настай охин эд эрхтнүүдээ хандивлан найман хүн, тэдний дотор таван хүүхдийн амийг аварч, дээд амжилт тогтоосон тухай "Би-Би-Си" телевиз мэдээллээ.



Английн Сомерсет хошууны оршин суугч Жемима Лэйзелл зүрх, нойр булчирхай, нарийн гэдэс болон уушгиа хандивласан гэнэ. Жемима охины эцэг эх ярихдаа “Охин минь ухаантай, энэрэнгүй бөгөөд бүтээлч хүүхэд байсан. "Миний эрхтэн бусдад амьдрал бэлэглэнэ гэж бодохоор бахархмаар сайхан байна” гэж тэр минь ярьдаг байсан” гэжээ.



Жемима охин ээжийнхээ 38 насны төрсөн өдрийн үдэшлэгт бэлтгэж байхдаа сульдан унаж, Их Британийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгт тэр өдрөөс дөрөв хоногийн дараа нас барсан гэнэ. Түүний зүрх, нарийн гэдэс болон нойр булчирхайг гурван өөр хүнд, бөөрнүүдийг нь хоёр хүнд шилжүүлэн суулгажээ. Элгийг нь хуваан хоёр хүнд шилжүүлэн суулгасан бол хоёр уушгийг нь нэг өвчтөнд шилжүүлэн суулгасан байна.



Ерөнхийдөө донорын эрхтнийг хамгийн олондоо 3 хүнд шилжүүлэн суулгадаг байна.


Г.Доржханд
 
 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...