09.00 цагаас “Holiday Inn” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил-хамгаалал” үндэсний форум болно.
09.00 цагаас Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд "Хог хаягдлын талаарх хууль эрхзүйн орчны шинэчлэл" сэдэвт сургалт болно.
09.00 цагаас Шангри-Ла зочид буудалд ШӨХТГ, Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас “Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын семинар” зохион байгуулна.
09.00 цагаас АШУҮИС-ийн Эрдмийн өргөөнд “Кавасакийн өвчний оношлогоо, эмчилгээ, тархвар судлалын сургалт судалгаа” сэдэвт сургалт болно.
09.30 цагаас БСШУСЯ-нд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Отогийн Өмнөд хошууны хамтарсан “Нэг бүс нэг зам” хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний хурал болно.
10.00 цагаас Төрийн ордонд "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл ба ёс зүйн дүрмийн зохицуулалт" сургалт болно.
12.00 цагаас Сүхбаатарын талбайд 108 метр эсгийн дээр урласан "Монголын Нууц Товчоо"-г олон нийтэд танилцуулах ёслол болно.
“Mонгол ньюс” мэдээллийн төв
11.30 цагт “UBS” телевизийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулах бүх нийтийн дугуйн уралдааны талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагаас Монгол Улсын Консерваторын 80 жилийн ойд зориулсан рок попын оддын хүндэтгэлийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”
11.00 цагаас Төв аймгийн Заамар суманд “Алт 2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг эсэргүүцэн тус сумын ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд мэдээлэл хийнэ.
11.30 цагаас “Тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт форумын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
12.00 цагаас “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх албан шаардлагыг тус үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.