Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж байрлах Дулааны IV Цахилгаан Станцийн хашаан дахь подстанцид өнөөдөр гал гарсан байна.
Нийслэлийн Онцгой Байдлын газарт "ТЭЦ IV"-ийн хашаан дахь подстанцид гал гарлаа гэсэн дуудлага 12:21 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах таван ангийн аврагчид галыг унтраахаар ажиллаж байна. НОБГ-аас галын шалтгаан тодорхойгүй байгааг мэдээллээ.