Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-13
Өдөртөө
-22
Шөнөдөө

”ТЭЦ-4”- ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарчээ

2017 оны 9 сарын 13

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх дуудлагагаар газар дээр нь ажилласан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар ангиийн албан хаагчид галыг бүрэн унтраагаад байна.

 

Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна.

 

Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...