Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул сумын 100 иргэнд нүдний болор солих мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийхээр болсон билээ.
Эмчилгээ, хагалгааг нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран хийх бөгөөд энэ сарын 17-ноос тус аймагт ажиллах аж. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой аж.