Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон багш ажилчид ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Засгийн газар багш нарын шаардлагад хариу ирүүлээгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21,26-нд орон даяар ажил хаялт зарлахаар болсон байна.
Харин энэ хугацаанд Засгийн газраас шаардлагад хариу ирүүлвэл жагсаал цуглаан хийхгүй байх боломжтой аж.
Сэтгэгдэл (35)