Бага насны хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.
Тус хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж 9 настай иргэн Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н хагархай шил гарган айлган сүрдүүлж “Samsung Hot 4” гар утсыг нь дээрэмдснийг илрүүллээ.
Сэтгэгдэл (1)