Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн 0001 АРА улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин осолдсон талаарх мэдээ сошиалд тарсаар байна. нэг хэсэг жиргээчид автомашиныг Засаг дарга өөрөө унаж явсан, мөн согтуу байсан талаар бичиж байгаа бол нөгөө хэсэг нь жолооч нь ийм болсон хэмээцгээж байна.
Харин Засаг даргын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ. Засаг дарга Ц.Мөнхнасан нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил энэ албан тушаалд томилогдсон байдаг. Харин сар гаруйн өмнөөс “Ланд круйзер 200” маркийн автомашин хөлөглөх болжээ. Орон нутгийн хөрөнгөөр албан хэрэгцээндээ тус автомашиныг өнгөрсөн долдугаар сард худалдан авсан байна.
Гэсэн ч Засаг ноёнд шинэхэн автомашин нь удаан тэссэнгүй бололтой. Тус автомашины осол энэ сарын 17-нд болсон бөгөөд зураг дээрээс харахад блокон хашааг нэлээд хүчтэй мөргөжээ.
Сэтгэгдэл (8)