Мансууруулах төрлийн өвс түүж, тээвэрлэж явсан залуусыг саатуулжээ. Энэ сарын 20-нд буюу өчигдөр Төв аймгийн Баянчандмань сумаас "Тоёото спасио" маркийн тээврийн хэрэгслээр Г /эр,19н/ Б /эр,19н/ , Ө /эр,18н//, Н /эр,19н//, Э /эр,19н// нар нь найм орчим кг канибал гэх мансуурлах төрлийн өвсийг түүж тээвэрлэн явж байсныг хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл (1)