Өнөөдөр НИТХ XI хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээс гадна НИТХ-ын шинэ даргыг томилох юм.
Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын даргад нэр дэвшигчийг хэлэлцсэн. НИТХ-ын даргаар НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр явж байгаа юм.
Өнөөдөр болох НИТХ-ын үеэр дээрх асуудлыг хэлэлцэхэд заалнаас хэд хэдэн хүний нэрийг дэвшүүлэх магадлал ч байна. Нийслэлийн МАН-ын бүлэг хэнийг НИТХ-ын дарга нэр дэвшүүлэхээс асуудал хамаарах юм.